Дэрэн клубын өвлийн улирлын аялан тоглолт
Монголын хөл бөмбөгийн дээд лигийн дэд аварга “Дэрэн” клубийнхэн өвлийн улирлын тэмцээнүүддээ хэрхэн оролцож байгаа талаарх мэдээллийг хүргэж байна.
Тэмцээн-1. Б.Орхон дасгалжуулагчтайүүдийг 16 насны баг он солигдохын өмнөхөн БНХАУ-ын Манжуур хотноо Хятад , Орос , Монголын баг тамирчдын олон улсын 21 дэх удаагийн “Цас мөсний баяр” спортын цуврал тэмцээнд оролцож 4 тоглолт хийв. Буриад 4:0, Хөх хот 8:3-аар тус тус хожиж, Манжуур 3:2, Чита 7:3-аар хожигдсон.
Тэмцээн-2. Дээд лигийн Ч.Мөнхбат дасгалжуулагчтай баг ОХУ-ын Улаан-Үд хотод жил бүр зохион байгуулагддаг “Улаан-Үд хотын цом” тэмцээнд оролцон, нийт 4 тоглолт хийснээр тэмцээнээ өндөрлүүлэв. Бичлэг үзэх ИрАэро-Дэрэн 4:0, Байкал 97-Дэрэн 1:0, Аян Чита-Дэрэн 4:1, Спартак Чита-Дэрэн 2:4. Гоол : Далайцэрэн-2, Батмөнх, Өсөх-Ирээдүй.
Тэмцээн-3. Ц.Энхжин дасгалжуулагчтай 14 насны баг БНСУ-ын Жэжү хотод Ground.N Stove League in Cheju тэмцээнд оролцохоор замдаа явж байна. 1-р сарын 11, 13, 15, 17, 19 ны өдрүүдэд 5 тоглолт хийнэ.
Тэмцээн-4. 1-р сарын 11-14-ний хооронд Б.Мөнхжаргал дасгалжуулагчтай 12 насны баг ОХУ-ын Улаан-Үд хотод “Кубок Байкала” тэмцээнд оролцож эхэлнэ.
Тэмцээн-5. Дээрх тэмцээний дараа БНХАУ-ын Гүйлин мужийн Яншуо хотод “Яншуо цом” гадаа талбайн тэмцээнд 12 нас болон 8 насны багууд 1 сарын 28-нааc 2-р сарын 1-ний өдрүүдэд өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна.