Дээд лиг. 5-р тойрог. Улирлын тоглолт-21. ТӨВ Азарганууд Хөлбөмбөгийн КЛУБ  0 : 12 Deren FC  Хоёр багийн гарааны бүрэлдэхүүндээ хоёр хоёр легионер тоглогч гаргав.

 

 

Тоглолтын эхний үед Дэрэн багаас Фүнами Ютаро, Ц.Далайцэрэн нар тус бүр 4 гоол оруулснаар 45 минут өнгөрөхөд тоо 12:0 болсон.

 

 

 

2-р үед Дэрэнчүүд дахин 2 бөмбөг оруулснаар тоглолт 21:0-ийн харьцаатай өндөрлөв. Ф.Ютаро гоолоо 8 хүргэсэн бол Ц.Далайцэрэн 5, Б.Өсөх-Ирээдүй 3, А.Пүрэвсүрэн 2, дахиад 3 тоглогч нэг нэг гоолоор Төв Азаргануудын хаалганы торыг хөдөлгөсөн. Нэг нь хүснэгтийг тэргүүлж яваа, нөгөө нь сүүл мушгиж буй багуудын хувьд тоглогчдын сэтгэл зүй талаасаа тэнгэр газар шиг ялгаатай байсан. Үнэндээ хөлсөө урсган зүтгэж байгаа аль аль багийн тамирчдад ямар буруу байх вэ дээ. Ер нь цаашдаа ингээд волейболын оноогоор хожилцсоор байх уу? Холбооны болон багийн удирдлагууд ямар нэг шийдвэртэй алхам хэзээ хийцгээх бол? Дээр нь ямар ч шууд дамжуулалт байхгүй. Уул нь сайн ч, муу ч Монголын хөл бөмбөгийн ДЭЭД ЛИГ биз дээ?!

 

 

 

Тоглолтын гэрэл зургаас

 

 

Mongolian Premier League