Дээд лигийн отгон аваргууд ялагдал хүлээв

Лигийн тэмцээн. 3-р тойрог. Тоглолт-15.  BRERA ILCH FC 1 : 0 SP Falcons FC  Эхний 2 тоглолтоос хожил авч амжаагүй Илчүүд өнгөрсөн улирлын аваргуудыг 1:0-ийн харьцаатай буулган авч, шинэ улирлын эхний хожил, анхны бүтэн оноогоо авлаа. Шинэ дасгалжуулагч, шинэ тоглогчид, шинэ өнгө төрхтэйгөөр шинэ улирлыг эхлүүлсэн тэдний зүтгэл талаар болсонгүй тоглолтын 30 дах минутанд легионер Леонел Себастьян хаалттай цохилтоос солгой хөлөөрөө солиотой доторлож, ялалтын буюу энэ тоглолтын цорын ганц бөмбөгийг хийв.

 

 

 

 

 

Шинэ системтэйгээр энэ улирлын тоглолтууддаа оролцож буй Брера Илчүүд Монгол болон Тайваний шигшээ баг, Филиппиний дээд лигийн Global Cebu FC, Тайваний дээд лигийн Taichung Futuro зэрэг багуудад дасгалжуулагчаар ажиллаж байсан арвин туршлагатай Япон улсын AFC PRO зэрэглэлийн дасгалжуулагч Тошиаки Имайг урьж багтаа нэгтгэсэн. Үр дүн ч муугүй шүү.

 

 

Одоогоор хүснэгтийн тэргүүн байрын төлөөх өрсөлдөөнд адилхан 7 онооотой 3 баг явж байгаа бол дараагийн 2 баг мөн л ижил 5 оноотой араас нь нэхсээр. Харин Төв Азарганууд баг ганцаараа оноо авч амжаагүй байна. Тэдний хувьд байдал маш бүхэг хэвээр.

 

 

 

 

 

Mongolian Premier League