Д.Грийн боох мэх хийж, өмсгөлөө урагдтал үзэлцсэн К.Томпсон талбайгаас хөөгдөв
Өвдөгний зовуурийн улмаас “Миннесота Тимбервулвз” багтай хийх өнөөдрийн тоглолтыг Стеф Көрри өнжсөн. Тоглолт эхлэнгүүт л асуудлууд хөврөв. Клэй Томпсон Болон Макданиельс хоёрын хооронд үүссэн ширүүн тэмцэл даамжирч, Дрэймонд Грийн жүдогийн боох мэхийг Гоберт хийж, спортын бус алдаа авсан бол Клэй, Макданиельс нар аль аль нь талбайгаас хөөгдсөнөөр энэ бүхэн дуусав. Мэдээж талбайн эздэд хохирол илүү хүнд туслаа. Бичлэг үзэх
Нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцсан тоглолт 104:101-ээр зочин багийн ялалтаар өндөрлөв. Уорриорс баг довтолгооны рэйтингээр лигт 10-р байранд бичигдэж байна.
Тоглолтын тойм Бичлэг үзэх