Д.Отгонжаргалын эхний учраа Италийн бөх Э.Лиуззи

Бөхийн чөлөөт барилдааны эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд ДАШТ-ий мөнгөн медальт, МУГТ Долгоржавын ОТГОНЖАРГАЛ өнөөдөр зодоглоно. Тэрээр шилдэг 16 бөхийн эхний даваанд  Италийн бөх Эмануэла Лиуззитэй оноолт таарсан. Түүнийг ялбал олимпын 2 мөнгө, 2 хүрэл медальт, ДАШТ-ий иж бүрэн медальт Азербайжаны Мария Стадник, Германы Анастасия Блайвас нарын ялсантай барилдах болно. Хожоод цаашилбал хагас шигшээд АНУ-БНХАУ-ын бөхчүүдийн ялагчтай таарах магадлал өндөр байна. Шилдгүүдийн өрсөлдөөнд онцгой нэг нь л аваргын алтан медалийг энгэртээ зүүдэг. Тамирчиндаа амжилт хүсье.