Жилийн бүрийн 12-р сарын 29-ний өдөр “Ерөнхийлөгчийн цом” чансаа өндөр 128 бөхийн барилдаан уламжлал болон зохион байгууллагддаг. Өнгөрсөн жил улсын залуу арслан Б.Орхонбаяр түрүүлсэн бол одоогоор улсын аварга С.Мөнхбат, улсын заан Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий нар тус бүр 2 удаа, улсын аварга О.Хангай/Улсын харцага цолтойдоо/, улсын арслан Р.Пүрэвдагва/Улсын арслан болёон жилдээ/, улсын заан М.Өсөхбаяр, улсын харцага Т.Баасанхүү нар нэжгээд удаа энэхүү нэр хүндтэй цомыг өргөөд байна. Харин энэ жилийн барилдаан хэр өрсөлдөөнтэй болж, хэн гэдэг аз нь шовойсон, барилдаан нь жигджрсэн хүчтэн цомыг гэрийнхэ  хойморт залах бол? Залуу аварга, арслангууд 2 дохоо түрүүлэх үү, бяртай заанууд гурвантаа амжилтаа бататгах уу, эсвэл хэн нэгэн улсын цолтон, магадгүй аймгийн цолтой шижигнэсэн залуус ч цойлж магад юм. Нийт 11 удаагийн барилдаанд Ховдын бөхчүүд 5 , Увс 3, Булган 1, Архангай 1, Сэлэнгэ 1 гээд ердөө тавхан аймгийн бөх л түрүү хүртсэн байгаа нь бас л сонирхолтой үзүүлэлт. Дор бүрнээ таавраа уралдуулцгаая.
2022  Улсын арслан Б.Орхонбаяр/Сэлэнгэ/
2021  Улсын харцага Б.Бат-Өлзий/Ховд/
2020 Зохон байгуулагдаагүй.
2019  Улсын харцага Б.Бат-Өлзий/Ховд/
2018  Улсын харцага О.Хангай/Ховд/
2017  Улсын харцага Т.Баасанхүү/Увс/
2016  Улсын арслан Р.Пүрэвдагва/Архангай/
2015  Улсын харцага Б.Пүрэвсайхан/Ховд/
2014  Улсын аварга С.Мөнхбат/Увс/
2013  Улсын начин Б.Пүрэвсайхан/Ховд/
2012  Улсын заан М.Өсөхбаяр/Булган/
2011  Улсын аварга С.Мөнхбат/Увс/