Залуу самбочид дэлхийн дэвжээнд
Кыргизстан улсын Бишкек хотноо зохион байгуулагдсан өсвөр болон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай баг тамирчид мөнгө, хүрэл медалийн арвин ургац хураав. Тухайлбал өсвөрийн охидын 50 кг Я. Энхчимэг, 54 кг О. Анударь, 65 кг Б. Анужин, +80 кг Ц. Санжидмаа нар хүрэл медаль хүртсэн бол 72 кг У. Анужин мөнгөн медалиар энгэрээ мялаажээ. Харин өсвөрийн хөвгүүдийн ангилалд 64 кг Г. Анар, 79 кг Э. Энхмөнх, +98 кг Д. Нарантулга нар тус бүр бор хүрэн медалийн эзэд болсон бол залуучуудын эмэгтэй 54 кг Э. Ариунзаяа, 72 кг У. Анужин, +80 кг Ц. Санжидмаа нар хүрэл, 64 кг Т. Төрболд мөнгөн медалийг гуядаж авав. Тэмцээний -98 кг-д Б. Ренчинжүгдэр хүрэл медаль хүртсэн нь залуучуудын эрэгтэй ангиллаас авсан цор ганц медаль аж.