Идэрийн цуурай бөхийн дэвжээний залуу бөх Э.Мөнхтулга цахиур хагалан цойлов

“Хөвсгөлийн Хүчтэнүүд” бөхийн дэвжээнээс 2024 оны анхны барилдаанаа амжилттай зохион байгуулав. Аймаг, цэргийн цолтой болон залуу 32 бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харъяат, “Алдар” спорт хорооны бөх, аймгийн арслан Энхтөрийн Баасанжав түрүүлж, Шинэ-Идэр сумын харъяат, “Хилчин” спорт хорооны бөх, аймгийн заан Халтарын Бөхбаяр үзүүрлэн, Цагаан-Үүр сумын харъяат, “Хилчин” спорт хорооны бөх, аймгийн хурц арслан Намсрайн Баттүвшин, Тариалан сумын харъяат, аймгийн заан Жавзандуламын Хатанзориг нар их шөвөгт шалгарсан байна. Сумын харцагаас доош цолтон, залуу бөхчүүдийн барилдаанд Тосонцэнгэл сумын харъяат, “Аварга” дээд сургуулийн оюутан, шинэхэн байгуулагдсан “Идэрийн цуурай” бөхийн дэвжээний залуу бөх Э.Мөнхтулга түрүүлж, Тосонцэнгэл сумын харъяат, залуу бөх П.Алтан-Очир үзүүрлэжээ. Их шөвөгт Галт сумын харъяат н.Галбадрах, Төмөрбулаг харъяат залуу бөх н.Иш нар их шөвөгт үлдэж бөх сонирхогч олныг цэнгүүлэв.
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, “Аварга” дээд сургуулийн оюутан”, шинэхэн байгуулагдсан “Идэрийн цуурай” бөхийн дэвжээний залуу бөх Э.Мөнхтулга.