Их мастер Б.Мөнгөнтуул Их Британид цавчилдаад эхэллээ

Монголын аварга загас МӨНГӨНТУЛ Их британы эрэг Isle of man арал Атлантын далайн шорвог усанд акулуудыг залгихаар, ангаа хийхээр сэрвээгээ босгож, сэлж очоод байгаа бөлгөө. Швейцарь системээр явагддаг манай гаригийн хамгийн том нанчилдаан “Fide Grand swiss 2023” тэмцээн хөшгөө нээж, барианаас гарлаа, хоржийлооооооо. Энэхүү тэмцэлдээний нээлттэй болон эмэгтэй ангиллын эхний 2 байрыг эзэлсэн шатарчин ирэх жилийн “Дэлхийн аварга цолны төлөөх нэр дэвшигчдийн тэмцээн”-ий эрдэнэ мэт тасалбараа өвөртлөх учиртай билээ. Эх орноо төлөөлөн цор ганцаараа Их британийг зорин эмэгтэй ангилалд тулалдан буй Бөртэ чонын улиант Гоо маралын ухаант их мастер Батхуягийн Мөнгөнтуул эхний тойрогтоо XXI зууны босгон дээр хорвоод морилон ирсэн дэлхийн №30 Азербейжаны хошой аварга 23 настай Гунай Маммадзадатай тулалдаж байгаа харагдахымдааааа. Түүнийг мөхөл мөхөөж, мохол мохоохгүй аваас гар амар хөл хөсөр суух боломжгүй юм. Түүнд стратегийн ухаан, тактикийн хараагаараа сануулга өгөхгүй аваас дайчин хар сүлд гундах билээ. Байрлалынх нь сул талыг нь олсугай. Сул талгүй аваас сул тал үүсгэтүгэй. Тэр цагт учир нь олдож, хужир нь тунгаагдаж, нохойн дуу ойртож, цэнгэлийн манлайд хүрэх болноо. Эх сурвалж : Харуул харуул