Лейкерс-Уарриорс плей-инд тулах уу, зөрөх үү?
Голден Стейт Уарриорсчууд Лос-Анжелес Лейкерсийг талбайд нь 134:120-аар хожсоноор ганцхан хожлын зөрүүтэй, хожигдол адилхан болж ирсэн. Энэхүү тоглолтонд дайчдын 26 холын зайн шидэлтүүд нь байндаа тусч, цагирагны торыг шатаах шиг л болсон. Ингэснээр фрайнчайзын энэ улирлын дээд амжилтыг тогтоолоо. Мөн НБА-гийн түүхэнд 25+ холын зайн шидэлтийг аркны араас 60%+ түүнээс дээш хувьтай гүйцэтгэсэн анхны багаар тодров. Д.Грийн хүртэл 5 шидэлтээ унагасан гээд бод доо. Улирлын тоглолтын төгсгөл рүү тэдний урьдын аюултай багийн уураг тархи дахин сэргэлт аваад эхлэв үү гэлтэй тоглолтыг үзүүлж байна. Дараагийн тоглолтонд Сакраменто Кингз ялагдал хүлээгээд, Уарриорс хожвол 3 багийн хожил, хожигдол адилхан болно. Цаашлаад Нью-Орлеанс Пеликансыг хоорондын тоглолтоороо хожчихвол плей-оффын байрлал руу ч дэвших магадлал бий. Гэхдээ маргааш Пеликанс-Кингз хоорондоо тоглоно. Энэ тоглолтын үр дүн бас их ач холбогдолтой. Харин Леброны багийг Мемфис Гриззльесийн талбай дах хүндхэн тоглолт хүлээж байгаа.
4-р сарын 9-ний өдрийн шилдэг 10 Бичлэг үзэх
Яг одоогийн байдлаарх плей-ин тоглолтын хүснэгтийн байрлал :