“Цэцэгт сарны алуурчид” дэлгэцнээ…
Мартин Скорсезегийн бүтээл Леонардо Ди Каприо, Роберт Де Ниро, Лили Гладстон, Жесси Племонс нар хамтран тоглосон “Цэцэгт сарны алуурчид” кино дэлхий нийтийг байлдан дагуулж эхлээд байна. Энэ нь түүний 27 дох уран сайхны кино юм. 1920-иод онд Оклахома мужийн Фэйрфакс хотод Осажийн нутаг дэвсгэр дээр уугуул америкчууд газрын тосны томоохон ордуудыг илрүүлдэг. Тэд асар их баяжиж, энэ хөрөнгө нь шунахай, шуналтнуудын анхаарлыг татна. Уилльям “хаан” Хейл ингэж л мал аж ахуйгаар баяжсан бөгөөд тэрээр энэхүү хотод жинхэнэ эрх мэдлийг эзэмшдэг. Тэрээр Францад аугаа их дайнаас буцаж ирсэн өөрийн зээ хүү Эрнест Бурхартын хувь заяаг, замыг нь зааж өгч, удалгүй чихрийн шижин өвчтэй баян Молли Осижтэй гэрлэхийг ятгана. Үүнээс хойш зээ хүүдээ гэр бүлийн хөрөнгө босгож өгөхийн тулд шударга, буяны үйлстэн мэт харагдахыг хичээдэг. Гэхдээ түүний дотор ямар хүн бодитоор оршин байгааг хэн ч төсөөлөхгүй. Аймшигтай алуурчны нууцлаг төрх нийгмигй тэр чигт нь донсолгоно. Энэ бол Скорсезегийн Америкийн түүхийг үргэлжлүүлэн харуулсан гайхалтай кино юм. Дахин хэлэхэд тэр өөртөө агуу их азыг үргэлж бий болгодог шуналтан. Гэхдээ түүний бүтээл харьцангуй дотно, найруулга бүхэлдээ дүрүүдтэй маш ойрхон оршдог. Ширүүн кино мэт боловч Скорсезегийн өмнөх кинотой харьцуулахад дундаж үзүүлэлттэй гэсэн үг. Этгээд найруулагч маань карьерынхаа хамгийн урт буюу 206 минут үргэлжлэх киногоо ийнхүү олон нийтийн хүртээл болгов.
[embedyt] https://www.youtube.com/watch?v=7cx9nCHsemc[/embedyt]