Лигийн аварга багууд 2-р тойрогт хоорондоо тоглоно

Дээд лигийн 2-р тойргийн эхний тоглолт өнөө орой, дараагийн 4 тоглолт амралтын өдрүүдэд явагдах хуваарьтай. Энэ дундаас ням гаригт болох Хангарьд-Улаанбаатар, Бишрэлт Хоромхон-Эрчим гэсэн эхний тойрогт хожил авсан багуудын хоорондын тоглолт хөл бөмбөг сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Бүгд л лигийн аварга цолыг хүртэж байсан туршлага арвинтай багууд.

 

1-р тойргийн дараах байдлаар мэргэн буучдын жагсаалтыг лигийн дархан аварга “Эрчим” багийн хөл бөмбөгчид тэргүүлж байна. “Төв Азарганууд” багийн хаалгыг 7 бөмбөгөөр мялаасан Коу Готоү болон 2 гоолтой Г.Билгүүн нар манлайлж, нэжгээд ганц гоолтой 5 клубын 11 тоглогч тэдний араас нэхэж явна.

 

 

 

Mongolian Premier League