Л.Месси : Бурханд баярлалаа. Би мөрөөдөж байсан бүхнээ биелүүлсэн гэж хэлж чадна
MARCA сэтгүүлээс бүх цаг үеийн дэлхийн шилдгийн шилдэг хөлбөмбөгчинг тодрууллаа. Мэдээж Лионель Мессигийн үзүүлсэн амжилт түүнийг энэ шагналыг хүртэхэд хангалттай байлаа. К.Рональду, Пеле, Ди Стефано, Д.Марадона, Й.Криуфф нар “Их 6″-д багтсан. Бүгд л гайхалтай амжилт гаргасан. Гэхдээ Аргентин тоглогчийн бахдам түүх, замнал бусдыгаа яах аргагүй ардаа орхив.
Шагнал гардуулах ёслолын үеэр тэрээр “Аргентин, Барселона бол миний гэр. Өнөөдөр би бас маш их аз жаргалтайгаар амьдралынха сайхан мөчүүдийг өнгөрүүлж байна. Их спортын замналынхаа төгсгөл ойртож байгаг мэдэрч байгаа тул хором бүрийг аль болох үр дүнтэй өнгөрүүлэхийг хүч байгаа. ДАШТ-2026 тэмцээний хувьд бүх зүйл учир шалтгаантай байдаг. Одоохондоо энэ талаар ярихыг хүсэхгүй байна. Хөл бөмбөгөөс надад юу үлдсэн бэ? Бурханд баярлалаа. Би мөрөөдөж байсан бүхнээ биелүүлсэн гэж хэлж чадна. Миний хамгийн том мөрөөдөл бол зөвхөн миний төдийгүй, бүх хөл бөмбөгчдийн мөнхийн мөрөөдөл болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэх явдал байсан. Тэрийгээ ч багтайгаа цуг биелүүлсэн. Би бас Барселонад амьдралынхаа бүх зүйлийг олж авсан, хожсон. ПСЖ-нд ч түрүүлсэн. Одоо өөр юу ч хүсч чадахгүй нь” гэжээ.