Манай баг эхний тоглолтондоо хүндхэн хожигдол хүлээв

Монголын эмэгтэй шигшээ баг Хонконг улсад зохион байгуулагдаж байгаа “Парис-2024” олимпийн эрхийн төлөөх тэмцээний хэсгийн эхний тоглолтоо Нидерландын багтай хийлээ. Тоглолтын эхнээс улбар шарууд илүүрхэн, оноо түүцгээсэн. Манай багийн анхны оноог О.Хулан авч, дараа нь Ө.Индрагийн холын шидэлт, оролт амжилттай болсон. Ерөнхийдөө нэлээн чанга хатуу хамгаалалттай, зуранги тоглолт өрнөсөн. Эсрэг баг өндөр намын зөрүүн дээр нягт ажиллан, боломжоо дүүрэн ашигласан бол манайхны шидэлтүүд тааруухан байлаа. Энд бас нэг зүйлийг хэлье. Сүүлийн үед телевизээр монгол тайлбартай тоглолт үзсэнээс youtube сувгаар үзсэн нь дээр болоод удаж. Дээр нь спортын пэйж, группын админууд мэдээ түгээхдээ үгийн сонголтоо зөв ашиглаж сурмаар. Хүчирхэг Голландын баг л гэх юм. Монголын баг хүч тамиргүй юм уу?! Уул нь тэмцээний чансаа нь #4 ба #6 багууд. Нэг нь Европ тивийн аварга, нөгөө нь Азийн наадмын мөнгө, тивийн аваргын хүрэл медальтай адилхан л зиндааны багууд! Өөрийн баг хожвол мундаг болоод, хожигдоод эхлэнгүүт нөгөө баг нь хүчирхэг дийлдэшгүй гэдэг сэтгэлгээнээсээ одоо салцгаах хэрэгтэй! Телевизийн тайлбар бол бүүр хог! Тэртэй тэргүй Нидерландын багт хожигдоно гэсэн зорилготой баг тамирчид маань тэмцээнд яваагүй баймаар.
Манай баг өнөөдөр хэсгийн үлдсэн 2 чухал тоглолтоо хийнэ. Хоёуланг нь хожиж байж хэсгээсээ гарах хатуу даалгавартай тоглоно.
15:55  Монгол-Азербажан
17:20 Монгол-Чили
Монгол-Нидерланд. Тоглолт үзэх :
[embedyt] https://www.youtube.com/watch?v=Dfo_3nSCiv0[/embedyt]