Манай сагсан бөмбөгчид 16000 ам.долларын шагнал хүртлээ

“FIBA 3х3 WUXI” их дуулгын тэмцээний D” хэсэгт багтаж хэсгээсээ дэд байраар шалгарсан Улаанбаатар ММС Энержи баг шөвгийн наймд Литвийн Marijampole Mantinga багийг ширүүн өрсөлдөөний эцэст Марко Дугосягийн хожлын шидэлтээр 18:15-ын харьцаатай ялсан.
Харин хагас шигшээ тоглолтонд Францын Парис багтай тоглон, 16-14-өөр баззер шидэлтээр хожигдсоноор тэмцээний 4-р байрт шалгарч, 16,000$-ын шагнал хүртэцгээлээ. Энэ тэмцээнд Стив Сөр тоглоогүй бөгөөд манай баг одоогоор дэлхийн чансааны 10-р байранд бичигдэж байна. Улаанбаатар ММС Энержи багийг 12-р сарын 8-9-ний өдрүүдэд болох энэ жилийн шилдгүүдийн тулаан болох “FIBA 3X3 WORLD TOUR FINAL” тэмцээн хүлээж байна.