“FIBA 3×3 U23 World Cup” тэмцээнд оролцож байгаа Монголын шигшээ баг хэсэгтээ Герман, Польш, Израиль, Кенийн багуудтай нэг хэсэгт орсон билээ. Дөнгөж сая манай баг хэсгийн 2 дох тоглолтоо Кенийн багтай хийж, 21:5 гэсэн хол онооны зөрүүгээр хожсоноор төрөлх нийслэлийнхээ төв талбайд анхны хожлоо авцгаав. Тэд талбайн бүх хэсэгт, бүх байрлал дээр тэд илүүрхсэн. Холын шидэлтүүд нь ч ганган байлаа. Багийн бүрэлдэхүүн : Ө.Индра, Б.Ариунцэцэг, Ц.Болорцэцэг, Б.Энхтуул. Тэд 9-р сарын 13 нд Польш, Израилийн багуудтай хэсгээсээ шалгарах эсэхээ шийдэх маш чухал 2 тоглолт хийх юм.

 

Тоглолтыг бүтэн үзэх :

 

 

Манай баг энэ тоглолтын өмнө хэсгийн эхний тоглолтоо Германы шигшээ багтай хийсэн. Тэдний бүрэлдэхүүнд “Парис-2024” зуны Олимпын наадмын аваргуудаас Мари Рэйчерт, Элиса Мевиус нар багтжээ. Сонирхолтой, бас хүндхэн тоглолтын ялагч нь аваргууд байв. Тооны харьцаа 21:15. Маргааш манай эрэгтэй баг эхний 2 тоглолтоо хийнэ.

 

 

Тоглолтыг бүтэн үзэх :

 

 

Б.Ариунцэцэгийн тоглолтоос

 

Mongolian 3×3 Basketball Association/MGL3x3