Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн Улаанбаатар Амазонс багийн гишүүн #13 ОНОЛБААТАРЫН ХУЛАН энэ улирлаас БНХАУ-ын дээд лигийн WCBA-ийн Wuhan Shengfan багтай гэрээ байгууллаа. Эмэгтэй сагсан бөмбөгийг хөгжүүлж, олон улсад өрсөлдөхүйц МОНГОЛ эмэгтэй тамирчдыг бэлтгэх зорилгын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг манай багийн зүгээс 5 жилийн ойгоороо эмэгтэй сагсан бөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээгдэж буйг талархан хүлээн авч байна. Монголын шилдэг сагсан бөмбөгч О.Хулангийнхаа хилийн чанадад болох тэмцээнд нь өндрөөс өндөр амжилт хүсье.