Монголын баг анх удаагаа Дэлхийн их дуулгын аварга боллоо.
Монголын анхны мэргэжлийн баг “Улаанбаатар ММС Энержи” баг “FIBA 3X3 Shanghai World Tour” буюу Шанхай “Их дуулга” тэмцээний шигшээд мөнхийн хүчтэй өрсөлдөгч Сербийн “Лиман” багийг 21:19-ийн харьцаатай хожиж, Дэлхийн нэр хүндтэй топ тэмцээний АВАРГА болж, Монгол түмнээ баярлууллаа. Тэмцээний MVP шагналын эзнээр манай легионер Стив Сөр тодров. Үзэхэд урамтай, сэтгэл догдлуулж, зүрх савлуулсан өгөөтэй, аваатай янзын өрнөлтэй тоглолтыг бид үзэв.