Монголын биатлонч залуус хийморь дүүрэн оноо цуглуулсаар
Биатлоны залуучуудын цом/IBU Junior cup/ тэмцээн Польшийн Jakuszyce-д эхэлж, манай залуус эрэгтэйчүүдийн 15 км-ын хувийн гараанд уралдав. Гараанаас 102 тамирчин гарсанаас ОУХМ Э.Энхсайхан/2 0 2 0/ 11-р байр, спортын мастер Б.Анхболд/0 2 2 1/ 38-р байр, спортын мастер Ж.Гантулга 72-р байр, спортын мастер Б.Хонгор 86-р байр тус тус эзэлсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд Х.Сумьяа 68-р байрт оржээ. Баг тамирчид нэг өдөр амраад, эрэгтэйчүүд 10 км, эмэгтэйчүүд 7,5 км-ийн спринт уралдаанд хурдаа сорино. Залуучуудын цомын тэмцээнд 11-р байрт орсон нь Монголын биатлончдын хамгийн том амжилтанд зүй ёсоор тооцогдох бөгөөд мөн энэ өдрүүдэд IIBU cup-д ганцаараа оролцож буй ОУХМ М.Должинсүрэн спринт 7,5 км-ийн гараанд 69-р байрт орсноор багтаа 70 оноо нэмэрлэлээ.