Монголын билльярдын тамирчин Энхболдын Тэмүүжин түүхийн шинэ хуудсыг нээв

Катарын нийслэл Доха хотод зохион байгуулагдсан Ази тивийн пүүл билльярдын “Heyball” тэмцээнд манай улсаас ОУХМ Э.Тэмүүжин, ОУХМ Б.Нарантуяа, Б.Баттуяа, Э.Ариунцэцэг нар амжилттай оролцож, ОУХМ Э.Тэмүүжин Ази тивийн аварга цолыг хүртэж, Монголын билльярдын спортын анхны Алтан медалийг эх орондоо авчирлаа.  Бичлэг үзэх  Тамирчин Э.Тэмүүжин техник, спортын гайхалтай ур чадварыг харуулсан тоглолтыг үзүүлсэн нь манай билльярдын тамирчдын хувьд маш том амжилт бөгөөд тэдний цаашдын тэмцээнүүдэд урам зориг өгсөн үйл явдал болов. Түүнийг дэмжсэн бүх хүмүүст, мөн багш Батхүү Алимаа-д баяр хүргэе!
Тэмцээний шагнал гардуулах ёслолоос
Алдах үед минь ард минь байж тайтгаруулдаг чамдаа баярлалаа6 Онох үед минь надаас ч илүү баярлаж8 баярын нулимстай инээгээд зогсож байдаг чамдаа энэ хорвоод мэндэлсэн өдрийн гал халуун баярын мэндийг хүргэе. Төрсөн өдрийн бэлгээ аль эртнээс хэлээд захиад байсан юм. Хүссэн бэлгийг нь /ЦОМ/ авч өгч чадлаа. БИД ЧАДСААН ХАЙРТ МИНЬ. Чамдаа хязгааргүй их хайртай шүү.

 

Дүү минь, чи Super байлаа. Narantuya Bayarsaikhan

 

 

 

 

Тэмцээний гэрэл зургаас

 

464084629_104129046778933_3835118219446846832_n
464084629_104129046778933_3835118219446846832_n

 

 

Mongolian Pool Champion 2024.IV сар. Э.Тэмүүжин өмнө нь Америк пүүл билльярдын өсвөр үеийн ДАШТ-ээс хошой мөнгөн/2016, 2017/ медаль, энэ оны снукер билльярдын УАШТ-ээс алтан медаль хүртсэн тамирчин юм. Дохагийн тэмцээний дараа 10-р сарын 23-26-ны өдрүүдэд Катарын нээлттэй тэмцээн болох бол мөн сарын 28-наас 11-р сарын 9 нд снукер билльярдын 15 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох аж.