Монголын боксчин М.Энхжаргал чанга өрсөлдөгчөө ялснаар олимпын наадмын хүрэл медалийн төлөө тоглохоор болов
Эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд өрсөлдөж байгаа ОУХМ Мөнгөнцэцэгийн ЭНХЖАРГАЛ хоёр дох тулаанаа Румыны тамирчин Ленута Лекрамиоаратай хийж, хүндхэн, бас сонирхол татам тулааны эцэст 4:1-ийн харьцаатай ялалт байгуулав. Түүний учраа энэ жил 32 настай, 2022 оны ДАШТ-ий болон 2024 оны ЕАШТ-ий мөнгөн медальт боксчин юм. Манай тамирчин тоглолтын эхнээс санаачилгыг бүрэн дүүрэн авч, өөртөө итгэлтэй, нягт нямбай тоглолт үзүүлэн Монголын багт ус агаар шиг хэрэгтэй олимпын медалийн босгон дээр тулж ирлээ.
Гэрэл зургийг Ч.Ганбат
М.Энхжаргал олимпын наадмын хүрэл медалийн төлөөх шөвгийн 8-ын тулаанаа 23 настай, дэлхийн аварга, Туркын боксчин Хатиче Акбастай Улаанбаатарын цагаар 8 сарын 1-ний 23:22 цагт хийнэ.
Тоглолтын дараах сэтгэгдэл Бичлэг үзэх
М.Энхжаргалын яриа Бичлэг үзэх