Монголын оюуны спортынхон Дэлхийн дээд амжилтыг 5 удаа тогтоолоо

Филиппин улсын Манила хотноо зохион байгуулагдсан Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Монгол, БНХАУ, Филиппин, Индонези, Австрали зэрэг 7 улсын 82 шилдэг тамирчид 2 өдрийн турш оюуны бядаа сорьсон өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодруулав. Манай улсаас 16 тамирчин, ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан нарын оролцож, 90 медалиас 22 алт, 14 мөнгө, 18 хүрэл буюу нийт 54 медаль хүртэн багаараа ҮНЭМЛЭХҮЙ ялалтыг авсан байна. Бичлэг үзэх
Багийн төрөл : 1.Монгол 19711 оноо 2.Индонези 3.Филиппин. Ганцаарчилсан төрөл 10 төрлийн дараах дүн. Бага нас : 1.Б.Анужин 2.Зумам Акмал Курниа Адхь 3.Даниш Ирваман/хоёул Индонез/ Өсвөр нас : 1.Их мастер Ц.Оюун-Эрдэнэ 2.ОУ-ын Мастер Ц.Номин-Эрдэнэ 3.ОУ-ын Мастер Э.Үүрийнцолмон Насанд хүрэгчид : 1.Наоки Мива/Япон/ 2.ОУ-ын мастер Г.Мянганбаяр 3.ОУ-ын Их мастер Э.Пүрэвжав. Бүх насны_ангилалд тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2022 оны өсвөрийн дэлхийн аварга, Их мастер Ц.Оюун-Эрдэнэ 7198 оноогоор тэргүүлж АВАРГА боллоо. Дэлхийн 5 рекорд : 1.ОУ-ын мастер Г.Мянганбаяр – “Зураг” – 507 2.Б.Анужин – “Зураг” – 450/өсвөр/ 3.Их мастер Ц.Оюун-Эрдэнэ – “Хоёртын тоолол” – 5049/өсвөр/ 4.ОУ-ын мастер Ц.Номин-Эрдэнэ – “Баганан үгс” – 299/өсвөр/ 5.ОУ-ын мастер Э.Үүрийнцолмон – “Тооны марафон” – 1780/өсвөр/.
Одоогоор манай оюуны спортын баг тамирчид АНУ, Англи, Герман, Турк, БНХАУ, Хонгконг, Сингапур, Австри, Индонез, Япон, БНСУ, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 65 дах тэмцээндээ амжилттай оролцон нийтдээ 124 цом, 1333 медаль хүртэж, дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоож, амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.