Монголын снукерын чимээгүй од Баярсайханы Нарантуяа Дэлхийн цомын хүрэл медалийн эзэн боллоо

Энэ өдрүүдэд эх орны нийслэлд снукер биллъярдын Дэлхийн цомын анхдугаар тэмцээн/15 улаан/ болж байна. Энэхүү тэмцээнд 20 орны 76 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаяр нарын удирдалаган дор 16 тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн ангилалд Баярсайханы Нарантуяа өчигдөр шөвгийн наймд Хонгконгийн тамирчин И Тэн Чуныг хожин, хагас шигшээд шалгарав. Түүний өрсөлдөгч нь өдгөө 38 настай. 2018 оны ДАШТ-ий шөвгийн 16-д шалгарч байсан тоглогч. Энэ оны 3-р сард болсон ДАШТ-нд хоёр тамирчин учраа тааран, манай тамирчин өрсөлдөгчөө 3:2-оор ялсан билээ.
Харин өнөөдөр болсон хагас шигшээ тоглолтонд Б.Нарантуяа TV live ширээн дээр Хонгконгийн тамирчин, Дэлхийн 7 удаагийн аварга Ng On Yee-тэй тоглолоо. Эхний 2 тоглолтыг хоёр тамирчин чамбай өрнүүлж, хамгаалалт, нуулт, довтолгоо хосолсон тун үзүүштэй тоглолтыг толилуулцгаав. Ялангуяа 2 дох тоглолт бүүр ч адармаатай үргэлжилсэн. Манай тамирчин давхар нуултын дараа 18 оноогоор илүү гарсан ч хашир аварга жижигхэн алдаан дээр туршлага, ур чадвар хослуулан ажилласнаар ягаан шаар дээр хожил авсан. Манай тамирчинд хожих боломж бол байсан. 3 дах тоглолтонд түүний давшилтын тактик шаргуу байж, нэг цохиураар 113 оноо авснаар хувийн дээд амжилтаа эвдэж, 3:0 гэсэн хуурай хожилтойгоор аваргын төлөө шалгаран үлдлээ. Ингэснээр Монголын тамирчин нутгийнхаа дэвжээнд анхлан зохион байгуулагдсан том тэмцээнээс анхдагч медалийн эзэн болов. Өөрийн тамирчныхаа тоглолтыг телевизээр шууд үзэх сайхан байлаа. Premier Sports Network
(1)
(1)
Баярсайханы Нарантуяа 2023 оны ДАШТ-ий хүрэл, 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн шилдэг тоглогч. Бусад спортыг бодвол нам гүмхэн орчинд анир багатай өрсөлдөнө гэдэг амаргүй. Дэлхийн томчуудтай эн тэнцүүхэн өрсөлдөж яваа шавилхан биетэй ч, шамдангуй шазруухан тоглолттой Монголын снукер биллъярдын чимээгүй од тамирчин бүсгүйг хайхарч, анзаарч, үнэлж байгаа төр засаг, спортын байгууллага гэж ер нь байна уу?
Энэ удаагийн Дэлхийн цомын тэмцээн дуусгаад залгуулаад, 9-р сарын 21-25-ны өдрүүдэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/6 улаан/ Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Тамирчиддаа өрнүүн их амжилт хүсье.  Тэмцээний шууд дамжуулалтын сурталчилгаа Бичлэг үзэх