Монголын сүмоч Б.Бадрал Дэлхийн тулааны наадмаас мөнгөн медаль авлаа

Саудын Араб Улсад болж байгаа Дэлхийн тулааны наадмын бөхийн сүмо барилдааны дунд жинд Монголын бөх Баасандоржийн Бадрал мөнгөн медаль авсан сайхан мэдээг дуулгахад таатай байна. Тэрээр шөвгийн наймд Болгарын Михайл Илиевийг учигаке мэхээр, хагас шигшээд Японы Хаяато Миваг уватенаге мэхээр тус тус илүүрхсэн бол аваргын алтан медалийн барилдаанд Украины бөх Ваша Дайюрид ёритаоши мэхээр ялагдаж, Монголын тамирчдаас анхны, тэр тусмаа мөнгөн медалийг эх орондоо авчирлаа. Наадмын сүмогийн барилдаанд 17 улсын баг тамирчид хүчээ сорьсноос Украины сүмочид онцгой байлаа. Тэд эрэгтэй 4 жингийн хоёрт нь, эмэгтэй 4 жинд бүгдэд нь түрүүлж, 6 алт, 5 мөнгө, 2 хүрэл, нийт 13 медальтайгаар багаараа итгэл төгс түрүүлэв. Сүмогийн эх орон Япончууд 1 алт, 9 хүрэл медаль хамснаар аман хүзүүдлээ. Манайхан 1 мөнгөн медэльтайгаар АНУ-ын багтай 5-6-р байрыг эзлэв. 17 улсаас 9 улсын баг л сүмогийн дохёгоос медаль зүүцгээжээ.