“Парис-2024” Зуны XVII паралимпын наадамд Монголын баг тамирчид нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 41 дүгээр байрт бичигдэж байгаа бол таеквондогийн төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасангийн нарын удирдлагад оролцсон У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн амжилтаар Монголын таеквондогийн баг энэ удаагийн наадмын таеквондогийн шилдэг 10 багийн дөрөвт жагсав. Энэ нь паралимпын наадмын таеквондогийн Монголын багийн анхдагч, түүхэн амжилт юм.

 

 

Монголын Паралимпын хороо /Mongolian Paralympic Committee/

Биеийн тамир, спортын улсын хороо