Монголын тамирчин Б.Нарантуяа дэлхийн аваргын шилдэг наймд шалгарав

Эх орны нийслэлд болж байгаа Олон Улсын Билльярд Снукерын Холбоо/IBSF/-ны 2024 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/6 улаан/-ий эмэгтэйчүүдийн төрөлд Монголын билльярдын шилдэг тамирчин Баярсайханы Нарантуяа их шөвгийн наймд шалгарч, снукер сонирхогчдын магнайг тэнийлгэлээ. Түүний энэ давааны өрсөлдөгч нь Энэтхэгийн тамирчин Видья Пиллай. Тамирчин маань урам сэргээсэн ганган тоглолтоороо хагас шигшээд шалгарах сонирхолтой тэмцлийг удахгүй өрнүүлнэ. Тамирчиндаа амжилт хүсье.
Шөвгийн наймын бусад тоглолтын хувьд Ами Камани/Энэтхэг/-Мей Мей Фон/Хонгконг/, Киртана Пандиан/Энэтхэг/-Диана Статечни/Герман/, Ng On Yee/Хонгконг/-Зилин Жоу/БНХАУ/ гэсэн оноолтын дагуу тоглоно. Энэтхэгийн 3, Хонгконгийн 2, Монгол, Герман, Хятадын тамирчдаас чухам хэн нь Аваргын мөнгөлөг цомыг өргөх бол?
Гэрэл зургийг Vivek Pathak