Монголын тамирчин Г.Болор-Эрдэнэ Паралимпын медалийн буухиаг үргэлжлүүлэв

“Парис 2024” Паралимпын наадмын эхний өдөр алтан медаль хүртэж Монгол түмнээ баярлуулсан алдар цуут тамирчид маань дахин нэгэн шинэхэн медальтнаа өлгийдөж авлаа. Таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн К44 ангилалд өрсөлдсөн дэлхийн 5 алт, 1 хүрэл, Азий наадмын аварга, Ази тивийн 5 алт, 1 мөнгө, 1 хүрэл медальт, МУГТ Г. Болор-Эрдэнэ алтан медалийн төлөө дэлхийн чансааг тэргүүлэгч, Туркын тамирчин Махмут Базтекетэй тулалдав. Эхлээд манайх торгуулсан ч удалгүй тоог тэнцүүлэн, анхны бүтэн оноог Г.Болор-Эрдэнэ авснаар тоо 3:1 боллоо. Энэнээс хойш тоглолтын туршид Монголын таеквондоч бүх талаараа илүүрхсээр. Тоглолтын үндсэн цаг дуусахад 30 секунд үлдээд байхад манай талаас дасгалжуулагч завсарлага авсан. Оноо 7:6, торгууль адилхан байв. 11 секунд үлдэх агшинд Турк тамирчин сөрөг довтолгоогоор оноог 7:7 болголоо. Яая хайран, хайран. Тэсч чадсан бол алтан медаль атганд байв. Маш хариуцлагатай нэмэлт цаг эхэллээ.  М.Базтеке баруун хөлийн шулуун цохилтоор чухлаас чухал оноогоо авах нь тэр. Нүд ирмэхийн зуурт, хоромхон хугацаанд л энэ бүхэн болоод өнгөрсөн. Тоглолтыг үзэж суусан бид бөглөрч байхад тамирчинд маань ямар хэцүү байгаа нь ойлгомжтой. Гэхдээ тэр энэ удаагийн Паралимпын наадмын манай баг тамирчдын 2 дох медалийг авч, элэг нэгт Монголчуудаа баярлуулж чадав. Дэлхийн дэвжээнээс 6, тивийн дэвжээнээс 8 медаль хүртээд байсан түүний хувьд ганцхан Паралимпын медаль л үгүйлэгдэж байсан. Үндсэн цагийн сүүлийн 11 секундыг бодохоор л харуусал төрөх юм. Тамирчин хүнд тохиолдох баяр, гунигийн аль алийг нь л дайраад л гарлаа даа. Алтан соёмбот төрийн далбаагаа олимпын наадмын дэвжээнд мандуулна гэдэг өөрөө агуу амжилт билээ.

 

Тоймыг бэлтгэсэн Спортын сэтгүүлч Н.Тамир

 

5:07:35 Алтан медалийн төлөөх тоглолт

 

 

Гэрэл зургийг Ж.Адилбиш

 

 

 

6:16:30 Манай тамирчны медалиа гардан авсан торгон агшин

 

 

МУГТ Г.Болор-Эрдэнийн сэтгэгдэл

 

 

 

 

Тамирчин Г.Болор-Эрдэнэ хагас шигшээ тулаандаа ялж, мөнгөн медалийн болзол хангав Бичлэг үзэх   Бэлтгэлийн заал руу Бичлэг үзэх  

Алтан медалийн төлөө өрсөлдөхөөр бэлтгэлийн заалнаас тэмцээний танхим руу явлаа.  Бичлэг үзэх

 

Хагас шигшээд Италийн Боссоло Антониног 6:4-өөр хожсон тоглолтондоо манай тамирчин маш няхуур, хүлээцтэй тулалдаж, хүсэн тэмүүлсэн Паралимпын медальдаа хүрэв.

2:47:50 Мөнгөн медалийн төлөөх тоглолт үзэх :

 

 

 

Эхний тойрогт чансааны эрэмбээр гоц мөргөн, шилдэг 8-ын тулаанд Доминикан улсын Жеральдо Кастрог 19:5-аар илүүрхэн ялснаар хагас шигшээд тоглолтонд түвэггүйхэн шалгарлаа.

5:56:45 1/4 Шөвгийн 8-ын тоглолт үзэх

 

 

 

 

 

Монголын Паралимпын хороо /Mongolian Paralympic Committee/

Биеийн тамир, спортын улсын хороо