Монголын топ сагсан бөмбөгчид 3х3 талбайд өрсөлдөв
Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо Sprite Mongolia брендтэй хамтран, хамгийн олон жил тасралтгүй зохион байгуулж буй “SPRITE 3×3 QUEST-2024” тэмцээн 19 дэх жилдээ амжилттай боллоо. Арван өдрийн турш Park Garden-д явагдсан энэхүү тэмцээнд 1000 гаруй баг оролцсон бөгөөд насанд хүрэгчдийн болон өсвөрийн ангиллаар аваргуудаа тодруулав. Тэмцээний шигшээ тоглолтонд 12 шилдэг баг шалгарснаас чансааг тэргүүлэгч Улаанбаатар MMC Energy болон Сансар багууд өрсөлдөн, нийслэлээр овоглосон баг түрүүлж, дэлхийн хамгийн том зэрэглэлийн тэмцээн болох “FIBA 3×3 Wuxi World Tour” тэмцээнд оролцох эрхээ авлаа. Дэд аварга Сансар, удаалсан Баянхайрхан Миг Даатгал багуудад Sprite брэндийн гарын бэлэг болон мөнгөн шагналыг гардуулжээ.
Тэмцээний гэрэл зургаас