Монголын уран нугараачид Гүнжийн титэм-Гран при шагналын эзэд боллоо

ОХУ-ын Саратов хотод зохион байгуулагддаг “Circus Princess” эмэгтэй циркчдийн олон улсын фестивальд оролцсон монгол циркчид, монголын нугараачид Гран-При шагнал хүртсэн мэдээг дуулгахад таатай байна. Эх орныхоо нэрийг тив, дэлхийд цуурайтуулж байгаа циркийн урлагийнхандаа баяр хүргэе.