Монголын эмэгтэй шатарчид АНУ-ын багийг буулган авснаар 5 дараалан хожиж, 181 багаас гуравт явна

Эхний гурав биш таван хундагыг гуйлгалгүй Монголчууд даруулгагүй авдгиймаа. Цаашид ч авсаар байх болно. Манай эмэгтэй баг дэлхийн шатрын олимпиадад 5 дараалан, идэж уулаа. Эдийн засаг, дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ та нар илүү байж болох ч, шатрын хөлгийн ард хацар гоо Монгол охидод үргэлж пять нойлдуулсаар байх болно. Тийм ээ. Монголчууд Америкийн нэгдсэн улсын шигшээ багийг 2.5:1.5 гэсэн үр дүнгээр цааш нь харуулж тав дах ялалтаа байгууллаа. Эхний 5 өргийн дараа Унгарын нийслэл Будапешт хотноо нанчилдаж буй Дэлхийн шатрын XXXXV олимпиадын 181 багаас Монголын эмэгтэй шигшээ баг 3-р байрт бичигдэж байна. Хөх толботой Монгол хүн бүрийн хийморийг Алтай таван богдын оргил мэт өндөрт өргөдөг gлтан соёмбот төрийн далбаа минь бөмбөрцгийн зулайд мандсаар. Төрмөнхийн Мөнхзул тэрэгний тэв тэнцүү төгсгөлд техникийг харуулан өрсөлдөгчийнхөө үзэг барьсан турьхан гарт үг холбох аргыu заасан6 Тэрэгний төгсгөлийг манай гаригт Магнус, Мөнхзул хоёр л төгс хийдийн мэдэв үү. Тэр хязгаарлалт энэ тэр бол клип ээ. Батхуягийн Мөнгөнтуул, Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ, Бат-Эрдэнийн Мөнгөнзул нар зааврыг ягштал баримтлан, тэнцээгээ нам барьж багийн хожилд үүргээ биeлүүлсэн. Эрдэнэбаярын Хүслэн сэлгээний сандлаас мянга мянган алга ташилт, сэтгэл зүйн дэмжлэгийг ганц нэг ус уултыг дунджиллаа.
Сүг зурагтай хаданд сүүдрээ тусгахад
Сүмэр эртний домог харж мишээдэг
Сүүмэлзэх оддын хөхөмдөг гэгээнд
Сүрэг чонын улилдах нь сонсогддог
Сүлдэндээ алтан соёмботой
Сяньби, Хүннү, Нярунаас тасарсан нум, татсан нум, цацсан хүч МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ ажлаа сайн хийж, сүүлд нь нусаа нийсээр…
4-р өрөг. Монголын эмэгтэй шигшээ замдаа таарснаа залгисаар төлөвлөгөөний дагуу Төрмөнхийн Мөнхзул гарыг нь гавлаж , хөлийг нь дөнгөлж тэнцлээ. 2-р ширээнд тулалдсан “Нэр чинь хэн бэ?” гэж асуухад МӨНГӨӨ хэмээн хэлдэг хамгийн атаман нэртэй Б.Мөнгөнтуул эсрэг хөлийн тэмээний төгсгөлд довтолж буй тал нь тэмээ илүү хэмээх хуулийг ашигласан. 3-р ширээнд их мастэр Д.Номин-Эрдэнэ тэг зогсолт хийсэн бол 4-р ширээнд WCM Б.Мөнгөнзул яаж байгаа юм бэ гэмээр арай дэндүү идсээн. Оройн хоолоо идэж амжилгүй танхим руу орсон юм уу. ёстой нэг гамгүй идсэн. 2.5 : 1.5. МОНГОЛИЯ ЯЛСААН.