Монголын өсвөрийн жүдоч А.Дуламсүрэн тивийн аварга болов
Узбекстаны нийслэл Ташкент хотноо болсон жүдо бөхийн өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 15 орны 181 тамирчин хүч бяр, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс охидын 70 кг-ын жинд манай бөх А.Дуламсүрэн алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрээр аваргын төлөөх шигшээ барилдаанд Казахстаны бөхийг даралтаар цэвэр ялан, энэхүү амжилтанд хүрчээ. Энэ жинд хүрэл медалийг Энэтхэг, БНСУ-ын тамирчид хүртэв.