Монголын өсвөрийн жүдоч Э.Буян-Өлзий тивийн аварга боллоо

БНСУ-ын Мүнгёнг хотноо бол буй бөхийн жүдо барилдааны өсвөр үеийн 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2 дох өдрөө үргэлжилж, манай тамирчид иж бүрэн медалиар энгэрээ мялаав. Хөвгүүдийн -73 кг-ын жинд “Баянзүрх дүүрэг Женко клуб”-ын тамирчин О.Хүслэн мөнгө, охидын -63 кг-д “Монголын Жүдо академи”-ийн тамирчин Х.Ариунтунгалаг хүрэл медаль авцгаасан бол охидын -70 кг-ын жинд өрсөлдсөн Хангарьд, Мон-Алтиус, “Цагаанбаатар академи”-ийн бөх Э.Буян-Өлзий алтан медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүлэн, спорт сонирхогч олноо баярлуулав. Тэмцээний эхний өдөр манай тамирчид 1 алт, 2 хүрэл хүртээд байсан билээ.

 

Монголын Жүдо бөхийн Холбоо / Mongolian Judo Association