Сагсан бөмбөгийн 2025 оны ААШТ-ий шигшээд шалгарах 16 багийг тодруулах сүүлийн шатны сонгон шалгаруулах тэмцээн гуравхан хоногийн дараа эхэлж, Монголын шигшээ баг БНХАУ-ын шигшээ багийн талбайд зочлон тоглохоор өнөөдөр баг тамирчид маань урд хөрш рүү хүлгийн жолоо заллаа. Хэсгийн чухлаас чухал 6 тоглолтын эхлэлийг яаж тавих бол гэж Монгол даяараа хүлээлт өндөртэй байна. Дэлхийн чансааны 19-д эрэмбэлэгдсэн Ази тивийн том төлөөлөл болсон улсын багтай ойрхон онооны зөрүүтэй тоглох, боломж гарвал хожих хэмжээний өрсөлдөөн үзүүлэх нь манай багийн гол зорилго. Энэ тоглолтоос шалтгаалан энэ сарын 26-ны өдөр UG Арена ордонд Гуамын шигшээ багтай яаж тоглох дүр зураг гарах биз. Магадгүй бүрэлдэхүүндээ зарим нэг өөрчлөлт ч хийж магадгүй юм. Ингээд бидэнд баг тамирчиддаа спортын өндөр амжилт ерөөх л үлдлээ. Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн :
1. Онолбаатарын Энхбаатар. Нас 28 , биеийн өндөр 197 см /Төвийн тоглогч/ 2. Амарбаясгалангийн Энхбаясгалан 26 , 195 см /Довтлогч/ 3. Ариунболдын Тэмүүжин 32, 195 см /Довтлогч/
4. Түмэнбаярын Ууганбаяр 25, 180 см /Хамгаалагч/ 5. Хишигбаатарын Оргил 21, 205 см /Төвийн тоглогч/ 6. Ганцолмоны Ган-Эрдэнэ 23, 183 см /Хамгаалагч-Холбон тоглогч/
7. Алтангэрэлийн Азбаяр 18, 205 см /Төвийн тоглогч/ 8. Ариунболдын Ананд 26, 196 см үүрэг /Довтлогч/ 9. Мягмарсүрэнгийн Өлзий-Орших 23, 180 см /Хамгаалагч-Холбон тоглогч/
10. Баттүвшингийн Билгүүн 34, 197 см /Довтлогч/ 11. Нарангэрэлийн Батбаяр 28, 194 см /Хамгаалагч/ 12. Очирбатын Эрдэнэцогт 29, 185 см /Хамгаалагч/