Монгол Тэмүүлэл сургуулийн сагсан бөмбөгийн тэмцээний шилдгээр И.Эрдэнэбилэг, А.Учрал, О.Хүслэн,Г.Энхлэн нар тодорчээ

“Монгол тэмүүлэл” сургуулийн төгсөх ангийн нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Д.Ариунжаргал багштай 12 а, С.Давааням багштай 12 б, Н.Баярмаа багштай 12 в, П.Энхсаруул багштай 12 г ангийн багш, сурагчид амжилттай зохион байгууллаа. Тэмцээн 9-10 анги, 11-12 анги гэсэн ангиллаар явагдсанаас 9-10-р ангийн ангилалд хөвгүүдээс : 1.10 в анги 2.10 а анги, 3.10 б ангиуд, охидоос : 1.10 б анги 2. 9 г анги 3. 10 г ангиуд эхний 3 байрт шалгарсан бол 11-12 ангилалд хөвгүүдээс : 1.12 в анги 2.11 б анги 3.12 а ангиуд, охидоос : 1.12 г анги, 2.12 б анги, 3.12 в ангиуд шилдэг гурав багтжээ.
Тэмцээний “MVP Шилдэг тоглогч”-оор охид, хөвгүүдийн ангилал тус бүрт 12 в ангийн сурагч И.Эрдэнэбилэг, 12 г ангийн сурагч А.Учрал, 10 в ангийн сурагч О.Хүслэн, 10 б ангийн сурагч Г.Энхлэн нар шалгарсан байна.
Мөн тэмцээний “Шилдэг холбогч”-оор Б.Тэмүгэн/11 б/, У.Уянга/12 г/, “Шилдэг хамгаалагч”-аар Ц.Төгөлдөр/12 а/, Н.Мөнх-Ану/12 в/, “Шилдэг довтлогч”-оор Х.Орхон/12 в/, Г.Ундармаа/12 б/ нар тус тус шалгаран, багийн нийлбэр дүнг гаргахад Н.Баярмаа багштай 12 в, М.Өлзийсайхан багштай 10 б ангиуд шилжин явах цомын эзэн боллоо.