Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсч, хөгжсөний 100 жил, олимпын наадамд оролцож эхэлсний 60 жил, паралимпын наадамд оролцож эхэлсний 24 жилийн ойг тохиолдуулан, “Парис-2024” зуны паралимпын наадам болон дэлхийн хэмжээний тэмцээнд бахдам амжилт үзүүлсэн шилдэг тамирчдад Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнуулав. Паралимпын XVII наадмын паратаеквондогийн төрөлд алтан медаль хүртэж, гарамгай амжилт гарган, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Уламбаярын Сүрэнжав Хөдөлмөрийн баатар цол хүртлээ.

 

[embedyt] https://www.youtube.com/watch?v=IUBv5x0cBoY[/embedyt]

 

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Зуны олимпын XXXIII наадмын мөнгөн медальт Бавуудоржийн Баасанхүү, Паралимпын наадмын мөнгөн медальт, Монголын үндэсний пара хөнгөн атлетикын холбоо, Үндэсний шигшээ багийн тамирчин Цэгмэдийн Баттулга нар МУГТ болцгоолоо. Мөн паратаеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Наранчимэгийн Эрдэнэбаатар, Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Доржжанцангийн Батнасан, Монголын үндэсний пара хөнгөн атлетикын холбоо, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Дашдэндэвийн Махашири нар МУГД цолын эзэн болж, амжилтаа үнэлүүлэв.

Сүхбаатарын одонгоор ”Парис-2024″ паралимпын наадмын мөнгөн медальт, МУХБ, МУГТ Энхбаярын Содномпилжээ, паралимпын наадмын мөнгөн медальт, паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин, Ганбатын Болор-Эрдэнэ, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, МУГД Дашийн Баттулга, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, МУГД Мөнхбаатарын Бундмаа, Монголын үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Даваагийн Нямхүү, хөнгөн атлетикын мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, МУГТ Цэрэнгийн Раднаа нар шагнуулан, Үндэсний шигшээ багийн тамирчин, Паралимпын усанд сэлэгч Хүрэлийн Номуун Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа.

 

Хүндэстгэлийн ёслолын гэрэл зургаас

 

[embedyt] https://www.youtube.com/watch?v=F1uqBcfQNRw[/embedyt]

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар