МОНГОЛ хэмээх зургаан үсгээр овоглосон гарын таван хуруу Бразилд тулалдсаар
Шатрын спортын өсвөрийн ангиллын дэлхийн хамгийн том дэвжээ ахлах насны өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразилийн Санта Катарина мужийн нийслэл Флорианополис хотноо гараанаас гараад 6 хонон, замынхаа тэн хагасыг туулаад буйг дуулгая. Энэ жилийн тэмцээнд манай гаригийн 5 тивийн 62 орны 527 тамирчин U14, U16, U18, G14, G16, G18 гэсэн 6 насны ангилалд 11 өргийн турш стандарт цагийн хяналтаар нэгийгээ үзэн, нэхий дээлээ уралцаж байгаа харагдахымдаа. МОНГОЛ хэмээх зургаан үсгээр овоглосон 5 тамирчин тус тусынхаа ангилалд тулалджына. Би гарын таван хуруу гэж нэрийдсэн хамгийн ахмадаараа Батсүхийн Ананд эрхий хуруу , хамгийн нялхаараа Мөнхпүрэвийн Маргад чигчий хуруу юм уу даа.
6 өргийн дараа манайхны авсан оноо :
WCM Мөнхпүрэвийн МАРГАД /G18/ 3.0 оноо
FM Батсүхийн АНАНД /U16/ 4.5 оноо
WFM Гурванбаатарын УРАНГОО /U14/ 4.5 оноо
FM Ганбатын ТЭНГҮҮНДАЛАЙ /U14/ 4.5 оноо
Батбаярын СЭРГЭЛЭН /U14/ 3.0 оноо
Одоо ахиад 5 өрөг үлдсэн. Тамирчид маань ганц олдсон амралтын өдрөөрөө алдсан энэргиэ нөхөж, батарэйгаа цэнэглэж, бэнзинээ дүүргэж аваад шийдвэрлэх нанчилдаанууд эхэлнээ. Өрөг бүр Монголын цагаар шөнийн 02.00 цагаас эхэлж байгаа.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН :