Монгол 0:19 БНАСАУ. Шинэчлэлийг сануулсан хүндхэн хожигдол
Зүүн Азийн хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй эмэгтэй багуудын тэмцээний хэсгийн 2 дох тоглолтоо манай шигшээ баг хийж, хойд Солонгосын шигшээ багт 0:19 гэсэн харьцаагаар хүндхэн ялагдал амслаа. Тоглолтын 1-р үеийн эхний 25 минутанд 8 гоол алдсан ч үеийн үлдсэн хугацаанд нэмж бөмбөг алдсангүй. Харин 2-р үед эсрэг баг 11 гоолоор бэлэг барив. Хожсон багийн өмнө нь үзүүлж байсан амжилтуудыг энд дурьдах нь илүүц санагдав. Спортын хөгжил, бодлогоо зөв тодорхойлж чаддаггүй, олон улсын санхүүжилтээ ил тод тайлагнадаггүй холбооны үе үеийн удирдлагуудын бурууг хөл бөмбөг сонирхогчид шүүмжилсээр. Алийн болгон хоккейн тоогоор хожигдсоны буруугаа хэдэн хөл бөмбөгчид рүүгээ чихэх вэ дээ. Олон улсын холбоодоос өгсөн 26 жилийн тэр их санхүүжилтыг чухам юунд зарцуулсан бэ?!
1-р үеийн гоолууд
2-р үеийн гоолууд