Морьтой хүнтэй ярьснаас явган хүнтэй ярьсан нь амар

“FIDE Grand Swiss 2023” тэмцээнийзохион байгуулагчид “40 дугаартай үйлчүүлэгч Б.Мөнгөнтуул та 7-р ширээнд сууж ур чадвараа харуулна уу” гэж хүсэлт тавьсны дагуу манай шатарч мини шоу толилуулж, ажлаа тултал нь хийгээд, сүүлд нь нусаа нийлээ. Румыны номер 1, дэлхийн чансааны 34-т эрэмбэтэй , “Гурван бүдүүн”-ий 30 хүрсэн бүсгүй дууг мэдэхгүй ч ямартай ч 30 настай Ирина Булмагад амь шигээ сахин хамгаалах ёстой арын 8-р шугамаа ахиж бүү сулруул хэмээн сануулга өгөөд гоёхон хожил байгууллаа. 22-р нүүдэл хүртэл өндөр түвшинд тулалдсан Ирина 22…Nf5 гэсэн bad нүүдэл сонгож, манай хүнд Welcome to victory хэмээн урилга өгсөн. Ийм сайхан амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхдэг нь МӨНГӨНТУЛ биш тул хоёр хүүг нь намь намь хийгээд, морьтой хүнтэй ярьснаас явган хүнтэй ярьсан нь амар хэмээн сэтгээд, боднуудаа солилцон, бэрсний төгсгөлд шилжүүлээд сүүлдээ мад болдог ч билүү. Тэмцээн эхлэхэд туйлын даруухан 40-д эрэмбэлэгдсэн Хотолун гүнжийн холч сумны тусгал, Мандухай цэцэн хатны мяндсан ухааны үргэлжлэл Б.Мөнгөнтуул Сүг зурагтай хаданд сүүдрээ тусгахад Сүмэр эртний домог таньж мишээдэг Сүүмэлзэх оддын хөхөмдөг гэгээнд Сүрэг чонын улилдах сонсогддог Сүлдэндээ алтан соёмботой Сүн Нирун Хүннүгээс тасарсан амь, татсан нум гэдгээ мэдрүүлж, 8 өргийн дараа 5.5 оноотой наадмыг өнгөлж буй 7 хүлгийн дотор хурдалж явна. ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ.
Эх сурвалж : Харуул Харуул