Моссын мотор хүчтэй байлаа
Лигийн тэмцээний 2-р тойргийн онцлох тоглолтуудын нэг. BCH Гарьд 79:89 Хасын Хүлэгүүд. Жастин Мосс талбайг жинхэнэ утгаар нь эзэгнэж, 34 оноо 6 самбар авснаар багаараа улирлын 11 дэх хожлоо авав. А.Азбаяр 17 оноо, 7 самбар, Д.Мөнхтүвшин 11 оноо, 5 дамжуулалт өгчээ. Муушуугийн торгон мэдрэмж хэвээрээ байгааг ч бид харлаа. Шийдвэрлэх үеийн төгсгөлд эсрэг баг оноо ойртсон үед тоглолтын эцсийн цэгийг тавьсан ганган холын шидэлт найдвартай байж, Мосс-Азбаяр гэсэн “Ихэр цамхаг”-ууд дийлдэшгүй тоглолт үзүүллээ. Гарьдуудаас легионерүүд нь оноогоор тэргүүлж, Э.Дөлгөөн олон талт дайчин тоглолтоороо фэнүүдээ баярлуулж байв.
Д.Мөнхтүвшингийн яриа Бичлэг үзэх
Тоглолтын дараах Хэвлэлийн хурлын бичлэг