МУГТ Ц.Раднаа мастеруудын дэлхийн аваргаас хос алтан медаль авлаа

Монгол Улсын гавъяат тамирчин Цэрэнгийн Раднаа Шведийн Гётенбург хотноо болж байгаа мастеруудын ДАШТ-д амжилттай оролцож, 90-95 насны ангиллын 100 м болон 800 м-ийн зайд тус тус түрүүлж, хос алтан медаль хүртэн, төрийн дууллаа эгшиглүүлэн, алтан соёмбот далбаагаа дахин өндөрт өргөн спорт сонирхогчдоо баярлууллаа.

 

Тэмцээний гэрэл зургаас

 

livestream:🎥 https://rb.gy/jopqjw