Мөсний загасчлалын клубуудын цом-2023

“Мөсний загасчлалын клубуудын цом-2023” өвлийн улирлын нээлтийн бооцоот тэмцээнийг  Номадсийн залуус Өгий нуурт амжилттай зохион байгуулж, ДАШТ-ий шүүгчид удирдан явуулав. “Чоно” клубын тамирчин Болдбаатарынхаа дурсгалыг хүндэтгэснээр тэмцээн эхэлсэн. Тэмцээний онцлогоос зарим нэг зүйлийг бичихийг хичээе. Өвлийн улирлын хүнд нөхцөлд экстрем спортоор хичээллэглэсдээрээ бахархаж байна. Та нар бол жинхэнэ баатрууд. Хэр баргийн хүн ийм хүйтэнд 20-30 кг хувцас өмсөн, 10-15 кг хэрэгсэл чирээд, хэдэн өдрөөр ТУУШТАЙ өрсөлдөхгүй л болов уу. Үсрээд ганц нэг тэмцээнд ороод л болих байх гэж боддог. Өрсөлдөөн талбай дээрээ явагдаж, талбай дээрээ дуусах хэрэгтэй. Нэг цагт зэрэгцэн амьдарч байгаа бүх тамирчид маань амьдрал дээр нэг нэгнээ дэмжиж, тусалж амьдрах нь туйлын чухал юм. 2014 оны намрын анхны тэмцээнийг Айсийн багаас санаачилж хийгээд, даруй энэ хүрчээ. Ирэх жилийн бооцоот тэмцээнийг Дархан клуб зохион байгуулж, Монгол котлованаа тоосоо өргөцгөөх биз ээ. Тамирчдын медалийн дизайн цаашид энэ загвараар явахаар болсон. Ингээд жавартай өдрүүдийн тэмцэл өрсөлдөөн өндөрлөж, тэмцээний дүн гэрэхэд хувийн дүнгээр Б.Мөнхтөр/Про-40 клуб/,  Б.Түвшинбаяр/Хангай клуб/,  Д.Амгалан/Дархан клуб/ нар, багийн дүнгээр Дархан, Чоно, Хөх тул клубүүд медалийн эздээр тодорч, хөдөлмөр тууштай зүтгэлийн үр шимээ хүртэцгээв. Мөн тэмцээний гэрэл зургийн цомгийг цувралаар хүргэж байна. Гэрэл зургийг А.Мөнгөнхуяг. Эх сурвалж : Ш.Ганзориг.

Тэмцээний  Бичлэг үзэх