М.Тайсон : Сахилга батгүй бол чи хичнээн авъяастай байсан ч хэн ч биш

Дэлхийн мэргэжлийн боксын домлгт тамирчин “төмөр” хочит Майк Тайсон “Би өглөөний 4 цагт гүйдэг. Учир нь би өрсөлдөгчөө унтаж байгаа гэдгийг мэдэж байгаа. Энэ нь надад давуу талыг өгдөг. Хэрэв миний өрсөлдөгчдийн нэг нь үүрийн 4 цагт гүйж байгааг мэдвэл би шөнийн 2 цагт гүйж эхэлнэ. Харин шөнийн 2 цагт бэлтгэл хийвэл би бэлтгэлээ үргэлжлүүлэхийн тулд унтахаа бүрэн зогсооно” гэж хэлсэн удаатай. Майк үнэхээр өдөр бүр үүрээр бэлтгэл хийдэг эсэхийг асуухад ингэж хариулсан юм. Энэхүү зураг 1987 оных. Хүнд жингийн супер аваргын эрчимтэй бэлтгэл, сургуулилтыг сэтгүүлчид баримтжуулж, өдөр бүр 5-8 км-ийн зайд гүйж байгааг харуулсан байна.