Найрамдлын Дархан хотод залуу начингууд манлайлав
Дархан хот байгуулагдсаны 63 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн алдар цолтой үндэсний бөхийн барилдаанд улсын заан Б.Серик, улсын харцага Ш.Пүрэвгарьд, Э.Даш, Э.Ууганбаяр нараар тэргүүлүүлсэн 64 хүчтэн зодглосноос Баянхонгор аймгийн Жинст сумын харъяат улсын начин Э.Батмагнай түрүүлж, Архангай аймгийн Хотонт сумын харъяат, Хатантт Интернэшнл ХХК-ийн бөх, улсын начин Э.Мөнхжаргал үзүүрлэлээ. Их шөвөгт Төв аймгийн Баянчандмань сумын харъяат улсын харцага Э.Ууганбаяр, Архангай аймгийн Тариат сумын харъяат цэргийн заан Ө.Батсуурь нар шөвгөрсөн байна. Барилдааны бүтэн бичлэг үзэх
Эх сурвалж : Цуцашгүй