Нийслэл хотод ямар ч стандарт алга
Хүүхдүүдийн хичээл сургууль эхлэхтэй давхцуулан, яг ид ачааллын үеэр боржуур солих ажил эхэлдэг. Замынхаа нүхийг бөглөхгүй, замаа засахгүй байж, жил бүр боржуураа солино. Энэ хотод ямар ч стандарт гэж алга. Тэгсэн мөртлөө боржуурын стандарт нь асар өндөр! Ийм байж болох уу. Энэ хэдэн жилийн настай боржуур вэ? Арав хорин жил тэсэх үү? Татвар төлөгчдийн мөнгөөр дээр байгаа дарга нэртэй нөхдүүд тоглоод байна. Нийслэл хотод анхаарлаа хандуулцгаая.