Нутгийн буян групп намрын нээлтийн барилдааныг эхлүүлж, аварга арслангууд зодоглоно

Өнөөдөр “Монгол бөхийн өргөөнд 13:00 цагаас эхлэх Монгол Улсад барилгын салбар үүсч, хөгжсөний 98 жилийн ойд зориулсан “Нутгийн буян” группийн нэрэмжит намрын нээлтийн Улс, аймаг, цэргийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл, С.Сүхбат, улсын харцага Н.Золбоо, А.Цацабшир, Ш.Пүрэвгарьд, Л.Лха-Очир, О.Мөнх-Эрдэнэ, Г.Бадрах, Э.Даш, Э.Ууганбаяр, Х.Гантулга, улсын начин Н.Мустафа, Б.Ганхуяг, Д.Амарсайхан, Ш.Дарханбат, Д.Амаржаргал, Т.Дүгэрдорж, Б.Лхагвадорж, Э.Сумъяабат, Х.Оргилболд, Э.Энх-Амгалан, О.Түмэн, Б.Түвшинтөгс, Э.Батмагнай, Б.Сосорбарам, Б.Баянмөнх, Т.Довчинсэмбээ, аймгийн арслан Г.Өсөхбаяр, Н.Өсөхбаяр, О.Наранбаатар, Ө.Сүхбат, М.Бямбадорж, П.Өсөхбаатар нарын 170 гаруй бөхчүүд барилдахаар бүртгүүлээд байна. Аливаа спортын нээлтийн, гарааны тэмцээн уралдаан тэр улирлынхаа, тэр жилийнхээ өнгийг ерөнхийд нь тодорхойлдог. Тийм болохоор бөхчүүд маань өнөөдрийн барилдаанд үзүүштэй, уулга алдуулсан олон сайхан барилдаанаар үзэгч олныхоо мэлмийг баясгасан өрсөлдөөн дүүрэн том наадам болох нь дамжиггүй юм.
Барилдааны сурталчилгаа   Бичлэг үзэх
Үзэгчид тасалбараа https://www.ticket.mn/event/2252 -ээс захиалан авах боломжтой.

 

 

 

ЧАНАРЫН ДЭЭДИЙГ ТАНД – НУТГИЙН БУЯН ГРУПП. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын мэндчилгээг дахин хүргэж байна.

 

 

 

 

 

Нутгийн Буян Групп / Nutgiin Buyan Group