Олимпын наадамд үзүүрлэсэн талбайн эзэд чансааны шилдэг гуравт багтсангүй

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо/ФИБА/-ноос “Парис-2024” олимпын наадмын дараах байдлаар гишүүн улсуудын чансааг шинэчлэн гаргажээ. Олимпын аваргууд чансааг хол тасархай тэргүүлж, Америкын багтай хамгийн ойрхон өрсөлдөөнийг үзүүлж чадсан хүрэл медалийн эзэд удаалсан бол отгон дэлхийн аваргууд тэдний ард эрэмбэлэгдэн, олимпын наадамд үзүүрлэсэн талбайн эзэд чансааны шилдэг гуравт багтсангүй дөрөвт бичигдэв. Австраличууд шар тивийг төлөөлөн VII байрт жагслаа. Өөр Азийн баг эхний 20-д хараахан орж ирсэнгүй.

 

 

 

Олимпын наадмын шилдгүүдтэй танилцаарай.