Олипмын наадам зөвхөн спортынх байгаагүй
1912-1948 онуудын зуны олимпын наадам зөвхөн спортынх байгаагүй гэдгийн та бүхэн мэдэх үү? Яруу найрагчид шүлгээ уншиж, сийлбэрчид, уран барималчид болон зураачид бүтээлээ газар дээр нь туурвин, хөгжимчид хүртэл ур чадвараараа олимпын аваргаа тодруулдаг байсан нь сонирхолтой санагдав. Сая Парисын олимпын хөтөлбөрт брейк бүжиг орсон нь ч нэгийг хэлээд байх шиг. Түүхийг эргэх холбоо гэж энэ дээ.