Оюутны шигшээ баг эхний тоглолтондоо Филиппиний багийг буулгаж авав

FISU-AUB Азийн оюутны аварга шалгаруулах VII тэмцээнд СИТИ их сургуулийн нэр дээрээс оролцож байгаа Монгол Улсын оюутны шигшээ баг тэмцээний хэсгийн эхний тоглолтоо Филиппиний оюутны шигшээ багийн эсрэг хийлээ. Тоглолтын эхний хагаст 2 баг тун тэнцүүхэн тоглолтыг үзүүлэв. Тоглолтын эхний хагас  Тоглолтын бүтэн бичлэг үзэх
Үндсэндээ 3 үеийн турш оноо дутуу явсан манай баг тоглолтын шийдвэрлэх 4-р үед онооны зөрүүг ойртуулан, улмаар илүү гарснаар  73:70-ын харьцаатай чухал хожил салгав. Багийн ахлагч Энхбаясгалан 15 оноогоор багаа тэргүүлсэн бол онооны эргэн ирэлт хийхэд гол нөлөөг хамгаалагч Барсболд үзүүллээ. Тэрээр тоглолтын туршид нийт 13 оноо авсан байна. Бусад тоглогчдын хувьд Ууганбаяр 12, Тулуй 9, Сүхбат, Мөнхчөдөр нар тус бүр 8, Саруул-Эрдэнэ 6 оноог багтаа нэмэрлэжээ. Хожлын гол түлхүүр нь манай залуусын 3 онооны шидэлт байлаа. Тэд дараагийн тоглолтоо Хонгконгын багийн эсрэг хийнэ. Тоглолтын 3 ба 4-р үе  Тоглолтын бүтэн бичлэг үзэх
Тоглолтын тойм :
Тэмцээний нээлтээс