О.Батнайрамдал : Ховдоос Харвард руу лекц тун удахгүй

УИХ-ын шинэхэн гишүүн Отгоншарын Батнайрамдал Сүхбаатар, Чингэлтэй дүүргийнхээ ерөнхий боловсролын бүх сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан “ХОВДООС ХАРВАРД РУУ” лекцээ тун удахгүй толилуулах гэж байна. Дэлхийн шилдэг сургуульд өндөр боловсрол эзэмшиж, олж авсан мэдлэг боловсролоо улс эх орныхоо хөгжил дэвшилд зориулахаар шийдсэн залуу сэхээтэн, төрийн түшээгийн яриа залууст урам зориг, эрч хүчийг өгөх нь лавтай. Тэрээр Sodkhuu Tsend -ийн хэлсэнчлэн “Сурсан мэдсэн, уншсан дуулснаа хүүхэд залууст харамгүй хуваалцдаг. Залууст урам өгөх дуртай, өөрийн туулж сурсан замналаасаа ярьж, “Үүлэнд нисэж, усанд шумбаж мөрөөд” гэж зөвлөх дуртай нэгэн. Өөрийн бий болгосон “Unlock” подкастаар дамжуулан дэлхийн шилдэг баримтат номуудыг тоймлон, одоогоор 165 гаруй дугаарыг сонсогчдод хүргээд байгаа билээ.

Монгол Улсын хөгжлийн төлөө хамтдаа урагшаа