Практик буудлагын тамирчид тивийн тэмцээнд медаль арвинтай оролцов

Австрали болон Ази тивийн гар бууны сумтай карабины аварга шалгаруулах тэмцээнд механик харааны хэрэгсэлтэй ангилалд багийн дүнгээр Монголын баг хүрэл медаль авсан сайхан амжилтыг үзүүллээ. Энэ удаагийн тэмцээнд манайхан Бадарчийн Алтанбагана, Алтанбаганын Амарсанаа, Наранбаатарын Амир нарын бүрэлдэхүүнтэй оролцжээ. Практик буудлагын аливаа тэмцээний төгсгөлд шилдгүүдийн дунд халз буудлагын тэмцээн зохион байгуулдаг. Гар бууны сумтай карабины тэмцээний механик харааны хэрэгсэлтэй ангилалд ОУХМ Б.Алтанбагана цэцээ сорьсон ОУХМ Б.Алтанбагана алтан медаль авав.
Продакшн ангиллын өсвөр үеийн халз буудлагын тэмцээнд Н.Амир үзүүрлэлээ.
ОУХМ Бадарчийн Алтанбагана